Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц хөөрсөн. 244 монгол иргэнийг эх оронд нь авчирч байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд найрамдах Солонгос улсаас монгол иргэдийг авчрах Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Уг нислэгээр Монгол Улсын 244 иргэн эх орондоо ирнэ хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар твиттертээ жиргэжээ. Тусгай үүргийн энэхүү онгоц 16:20 цагийн орчимд Улаанбаатарт буух тооцоололтой байна. 

Зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас анхааруулсан билээ.

МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөөний 08:25 цагт Улаанбаатараас хөөрсөн бөгөөд үүгээр 251 зорчигч зорчсон байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.