2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
17°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S31
14°
04:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Паспортоо мартсан, халуунтай байсан зэрэг шалтгаанаар Сөүлээс ирэх зарим иргэн буцсан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг
mpa.mn

Гадаад улсуудаас ирэх иргэдийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр “Яг одоогийн байдлаар 250 орчим зорчигч бүртгэл хийлгээд дуусаж байна. 

Эдгээр иргэдийн нарийвчилсан асуумжтай мэдээллийн дагуу хаана тусгаарлахыг нь зохион байгуулаад байна. ХӨСҮТ-д халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдийг тусгаарлана. Мөн Бусан, Дэгү зэрэг голомтлон тархаж байгаа газруудаас ирсэн иргэдийн тэнд тусгаарлана.   

Москва, Берлин рүү өнөө өглөө онгоц ниссэн. Одоогийн байдлаар тэндээс ирэх онгоцнууд дүүргэлттэй байна. Зарим тохиолдолд билетээ буцааж, явахаа больж байгаа тохиолдол байна. 

Сая Сөүлийн тохиолдолд паспортоо мартсан, халуунтай байсан зэрэг шалтгаанаар зарим иргэн буцсан. 

Истанбулын хувьд бүртгэл хийгдэж байгаа. Нислэгийн зөвшөөрөл авахаар ГХЯ Туркийн талтай ярилцаж байгаа. Захиалга харахад буцаж ирэх нислэгүүд дандаа дүүргэлттэй байгаа” гэлээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x