Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост 76, Хятадад 20 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Европ, Америкт шинэ коронавирусийн халдвар эрчимжиж байгаа энэ үед Ази тивд эсрэгээрээ буурах шинж ажиглагдсаар байна.

Өмнөд Солонгост өчигдөр халдварын 76 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоёрдугаар сарын 20-ны өдрөөс хойш анх удаа нэг өдөрт 100-аас бага тохиолдол илэрсэн хэрэг болжээ.

Нийлбэр дүнгээр тус улсын халдварын тохиолдлын тоо 8,162 болж, нийт 75 өвчтөн нас бараад байна.

Өмнөд Солонгост сүүлийн гурван өдөр дараалан эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо нь шинээр халдвар авсан хүний тооноос даваад байгаа юм.

Өчигдөр Хятадын эх газарт коронавирусийн халдварын нийт 20 тохиолдол бүртгэгдсэний 16 нь гадаадаас ирсэн зорчигчдоос илэрчээ.

Үлдсэн дөрөв нь дотоодод дамжсан халдвар байсан бөгөөд бүгд Хубэй мужийн нийслэл Уханьд бүртгэгдсэн байна.

Өчигдөр нийт 10 өвчтөн халдварын улмаас нас барсан нь бүгд бас Уханьд бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News, South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.