Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны нөөц шавхагдаж буй энэ үед хүн бүр хувийн ариун цэврээ сайтар хангахыг зөвлөсөн"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/496320914609160/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Гуравдугаар сарын 14-ний мэдээгээр 9769-өөр нэмэгдсэн. 

Европ COVID-19-ийн гол төв болж байна. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор хөл хориог чангатгаж, олон нийтийн арга хэмжээг цуцалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Итали, Иран, Испани улсад хоногт 1,000-2,500 тохиолдол бүртгэгдсэн. 

Итали улсын эрүүл мэндийн тогтолцоо хүнд сорилттой тулгарч байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Европ тивд өвчлөл нэмэгдэж байна.

Францад өчигдөр шинээр 800 гаруй тохиолдол шинээр нэмэгдсэн. Тиймээс өчигдрөөс Францад зөвхөн хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцууд, эмийн сангуудыг хэвийн ажиллуулах шийдвэр гаргаж, иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа.

Испани улсад хорио цээрийн дэглэм тогтоож, хүнс ба эм авахаас өөр зорилгоор гэрээсээ гарахгүй зөвлөсөн.

Румын улсад онц байдлыг маргаашаас эхлэн тогтоох бөгөөд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг гэрээсээ ажиллуулах хуулийг шинээр баталж, хэрэгжүүлэхээр болсон. 

Голомтолж тархаж буй Итали улсын эрүүл мэндийн тогтолцоо нь том сорилттой тулгарч байна. Ломбарди мужийн хэмжээнд эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болсон. Өдөрт дунджаар 85 хүн эрчимт эмчилгээнд шинээр орж, удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байгаа. 

Өдөрт дунджаар 15-20 ор суларч, эргэлтэд орж байгаа учир шинээр эмчлүүлэхээр ирж буй иргэдээ хүлээн авч чадахгүйд хүрч байгаа талаар холбогдох албаныхан мэдэгдсэн. Тус улсад 3,400 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 

Ирланд улсын Ерөнхий эмчийн орлогч мэдээлэл хийхдээ халдвараас сэргийлэх зорилгоор хүмүүс бөөгнөрөл үүсгэхгүй байх, зайтай харьцах талаар тусгайлан гаргасан зөвлөгөө, зааврыг шоглонгуй хандаж, асуудлыг хөнгөнөөр авч үзэх явдал элбэг байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг асуудал яригдаж, олон улсын эрүүл мэндийн тогтолцооны нөөц шавхагдаж буй энэ үед хүн нэг бүр хувийн ариун цэврээ сайтар сахиж, өөрсдийн эргэн тойронд байгаа эрсдэлт бүлгийг халдвараас хамгаалахыг уриалсан байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.