Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц 08:25 цагт Улаанбаатараас хөөрчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад буй хүндэтгэх үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан юм.

Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн иргэдийг Монголд авчрахаар МИАТ ТӨХК-ийн Боинг-767 онгоц Улаанбаатараас 08:25 цагийн орчимд хөөрсөн хэмээн Flightradar24.com-д мэдээлэгджээ.

Flightradar24.com нь бүх нислэгийг байршил, цаг, нислэгийн дугаар болон чиглэлийг харуулдаг сайт юм.

Нисэхийн лавлах утаснаас утсаар мөн тодруулахад "Нислэгийн 08:25 цагт хөөрсөн" гэх хариултыг хэллээ. Тусгай үүргийн онгоц 12 цагийн орчимд Инчеонд газардаж, зорчигчдоо авснаар эргэн хөөрч 16:05 цагийн орчимд Улаанбаатарт бууна хэмээн лавлах утасны оператор хариуллаа.

 

Зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас анхааруулсан билээ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.