Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсаас тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 08:55 цагт Токио-Улаанбаатарын чиглэлд үйлдэж, мөн өдрийн 19:20 цагт Улаанбаатарт бууна.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг, 14 хоногт нийт 700,000 төгрөг байна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.

 

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.