Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас мэдээлж байна

ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МИАТ компани маргаашаас эхлээд гадаадад байгаа монгол иргэдээ авчрах гэж байгаа билээ. Энэ нислэгтэй холбогдуулан ИНЕГ-аас дараах анхааруулгыг өгч байна.

Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг анхаарна уу. 

COVID 19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлж зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг хүсье.

Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгогдоно.

 

Иргэний Нисэхийн Ерөнхий Газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.