Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас эхлэх МИАТ-ийн тусгай нислэгээр Хилийн мэргэжлийн хяналт болон ЭМЯ-ны хүмүүс хамт явна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр хийсэн эхний хэвлэлийн бага хурлын үеэр МИАТ ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал Н.Ганболд дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр: 

МИАТ компани маргаашаас эхлээд дөрвөн удаагийн чартер нислэг зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан. 

  • Маргааш(2020 оны гуравдугаар сарын 15-н) өглөө 07:45 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлд, 
  • 07:55 цагт Улаанбаатар-Москва-Берлиний чиглэлд нислэг хийнэ. Нислэгийн зөвшөөрлүүд ирсэн. 
  • Даваа гараг(2020 оны гуравдугаар сарын 16-н)-т 08:55 цагаас Улаанбаатар-Токио чиглэлгийн нислэг хийнэ. 

Дараа нь Улаанбаатар-Истанбулын чиглэлийн нислэгийг хийхээр төлөвлөөд зөвшөөрөл нь хараахан ирээгүй байгаа тул хугацаа нь тодорхой болоогүй байна. 

Нислэгийн үед зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор компанийн зүгээс бүх зорчигчийг амны хаалт, гар ариутгалын бодисоор хангана.

Нислэгийн үеийн үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийн дагуу хялбаршуулсан хэлбэрээр явуулна. Хилийн мэргэжлийн хяналт болон ЭМЯ-ны хүмүүс хамт явна. Бид аль болох халдварыг нэвтрүүлэхгүй байхаар хичээж байна гэдгийг хэллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.