Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах арга хэмжээг төрийн бүх байгууллагатай хамтран аваад байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тодруулбал, Солонгос, Японоос ирж байгаа хүмүүс халдвар тараах эрсдэл өндөр тул халдвар тараавал хариуцлага хүлээлгэх үү хэмээн сэтгүүлчид асуув. 

Тэрбээр: 

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу эх орондоо ирж чадахгүй олон хүн дэлхийн өнцөг булан бүрт гацаад байгаа. Ялангуяа, шууд нислэг үйлддэг гадаадын улс орнуудад манай улсын нэлээн олон иргэн гацаад байгаа. Тэр иргэдийн зүгээс Засгийн газар, УОК-т маш олон өргөдөл ирүүлж байна. 

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиараа эх орондоо ирэх эрхтэй байдаг. Энэ эрхийг юугаар ч хорьж болохгүй. Үндсэн хуулиар олгосон тэр эрхийг нь эдлүүлэхээр Улсын Онцгой комиссоос шийдвэрлэсэн. Гэхдээ мэдээж иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахад шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах арга хэмжээг төрийн бүх байгууллага хамтраад авч байна. 

Өнөөдөр дэлхийн дийлэнх улсад халдвар тарсан. ЭМЯ-ны зөвлөгөөг сонсож байгаа байх, ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй хүнийг сайн дураараа очоод шинэ коронавирусийн шинжилгээ авдаг улс орон маш цөөхөн байна. Оношлуур нь өөрөө тооны хязгаартай байна. 

Иргэдээ татан авах ажиллагааг яриахаас өмнө бид Сөүл, Токио, Берлин, Истанбул, Москва гээд бүхий л чиглэлээр ЭСЯ-даараа дамжуулан мэдээллийг тодруулж авсан. 

Тэгэхэд эрүүл хүнээс коронавирусийн шинжилгээг авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. 

Хоёрдугаарт, 250 гаруй хүний суудалтай онгоцоор ирэх гэж байгаа хүмүүсийн шинжилгээг авна гээд энэ олон хүнийг эмнэлгийн байгууллагад төвлөрүүлэх нь өөрөө тухайн иргэдийг халдвар авах эрсдэл рүү түлхэж байгаа юм. 

Дээр нь эмнэлгийн байгууллагууд тэр дор нь 250 гаруй хүний шинжилгээг хийх боломж хязгаарлагдмал. 

Солонгос улсын хувьд өдөртөө 18,000 хүртэл оношлогоо хийх хүчин чадалтай. Бид Сөүл дэх ЭСЯ-аар дамжуулан хандаад иргэдээ тэнд шижлүүлэх боломжгүй болсон тул дараах арга хэмжээг авч байгаа. Үүнд:

Сүүлийн 14 хоногт шинж тэмдэг илэрсэн эсэхийг асуумжаар лавлаж, хэрэв мэдээллээ санаатай нуун дарагдуулаад зөөвөрлөж орж ирээд халдаавал МУын Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдэж, иргэн бүрээс гарын үсэг авч байгаа. Ирэнгүүт нь 14 хоног тусгаарлана. Эхний нислэгээр ирэх өндөр настай, хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүсийг нарийвчлан ангилсан. Энэ хүмүүсийг ялгавартай буюу хаана тусгаарлахыг нарийвчлан шийднэ гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.