Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: АНУ-ын 49 мужид COVID 19 халдвар бүртгэгдсэн байна

ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнуудад коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Европ тивд богино хугацаанд ихээр нэмэгдэж байна. Франц улсад 24 цагт шинэ тохиолдол 800-аар нэмэгдсэнийг тус улс мэдээлсэн. Өмнө нь өдөрт дунджаар 200 орчмоор нэмэгдэж байсан бол одоо богино хугацаанд хэд дахин нэмэгдэж байна. 

Итали улсад халдвар лабораторийн шинжилгээгээр батлагдсан нь 15 мянга давсан. Иранд тархалт 11 мянга давсан. Эдгээр улс орнууд Эрүүл мэндийн системийн чадавх сайн, өндөр хөгжсөн орнууд хэдий ч тохилдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа учраас хөнгөн болон дунд зэргийн өвчтөнүүдийг аль болох эмнэлгийн байгууллага руу очихгүй гэртээ ажиглахыг зөвлөж байгаа. 

АНУ-ын хувьд Европ тив зорчих тээврээ зогсоох шийдвэр өчигдөр хэрэгжиж эхэлсэн. Санхүүгийн нөөц ашиглах, хариу арга хэмжээ авах зорилгоор АНУ онц байдал зарласнаа мэдэгдсэн. Тус улсын 49 мужид халдвар бүртгэгдсэн байна. 

Африк тивд халдвар эрчимтэй нэмэгдэж, 18 улсад халдвар бүртгэгдсэн. 

Австрали улс хориглох хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн. 500-аас дээш тооны хүн цуглах арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг иргэддээ анхааруулсан. Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг эмнэлгүүд рүү очихгүй байхыг зөвлөж байгаа. Оношлуурын нөөц хомс байгаа тул ийн үзсэн байна" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.