Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Улс орон, хүн, байгууллага болгон хариуцлагатай байх үе ирлээ"

ikon.mn
2020 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, ажиглалт болон тусгаарлалтад аваад байгаа хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/354620808761737/

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр мэдээлэл өгсөнөөс 24 цагийн дараа 132 оронд нэмж 9 оронд бүртгэгдсэн. Казахстан, Судан, Кени зэрэг оронд нэмж бүртгэгдээд байна. 

Хятад, Япон, Солонгос улсад буурах хандлагатай байгаа бол Европын орнуудад голомтлон тархах хандлагатай болж байгаа тул ДЭМБ-аас цар тахал Европ тивд шилжиж байгааг, илүү олон хүн хамрахыг анхааруулсан. 

ДЭМБ-аас 8 чиглэлийн үйл ажиллагааг чухалчилж байна. 

  • Бэлтгэл бэлэн байдал хангах
  • Илрүүлэх урьдчилан сэргийлэх
  • Бууруулах хүрээгээ хумих
  • Сайжруулах буюу голомтыг цомхтгох гэсэн чиглэлийг найм болгож нэмсэн. 

Орон улс болгон, хүн, байгууллага болгон хариуцлагатай байх үе ирлээ. Цаашдаа өвчний эрсдэл өндөр байгааг анхааруулсан.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: COVID 19-ийн 7,499 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 342 хүн нас барж, 4,955-д хүрлээ. Жерси, Сан Верснет, Куба зэрэг улсад халдвар шинээр бүртгэгдлээ. 

ДЭМБ-аас Халдвар хамгааллын чиглэлээр зөвлөл байгуулсан. Иранд хамтарсан баг 3 дугаар сарын 11-нд очоод ажиллаж байна. 

БНСУ-д 110 халдвар нэмж бүртгэгдсэн нь голомтлон халдварласнаас хойших хамгийн бага тоонд орж байна. 

Хятадаас гадна бусад улс орныг нэмснээс ч олон хүн Европ тивд бүртгэгдэж байгаа тул ДЭМБ-аас анхааруулж байна.  

Эрүүл мэндийн бусад асуудал байсаар байна. Эрүүл мэндийн ажилтнууд өнцөг булан бүрт цаг наргүй ажиллаж, баатарлаг үйлс бүтээж байна. 

Манай улсад үүсэхгүй гэж бодох нь ноцтой алдаа. Хятад, Солонгос, Япон, Сингапурын туршлага дэгдэлтийг хязгаарлаж болдгийг харуулж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.