Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баттүшиг: "Страто" компанийг хувьцаа эзэмшигчийн ахтай холбоод байгаа нь зохисгүй үйлдэл

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг хуулийн байгууллагад шалгуулах гэж байгаа талаараа эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Тэрбээр мэдээллийнхээ үеэр "Страто" компанийн Гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нь бизнесийн хамааралтай. З.Хишигтогтох нь А.Баттүшигтэй хоёр компани хамтран эзэмшдэг. 

Ардчилсан хүчний холбоог З.Энхболд, З.Хишигтогтох, М.Тулгат нар үүсгэн байгуулж байсан. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нь 2013 онд "Хишиг арвин" компанийн Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон.

"Суруга Монгол" компанийн захирал, Япон улсын иргэн гэмт хэрэгт гүтгэгдэн, гэм буруугүй нь тогтоогдож, нутаг буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн. Түүний эзэмшиж байсан газарт нэр бүхий орон сууцны хороолол баригдсан. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Хишигтогтохын нэр дээр байна. 4-5 тэрбумын үнэлгээтэй орон сууцууд. Үүний шалтгааныг хууль хяналтын байгууллагууд тогтоох хэрэгтэй” гэдэг зүйлийг ярьсан. 

Харин үүний дараа Л.Наранбаатарын мэдээлэлд тайлбар өгөхөөр “Страто”, “Хишиг Арвин” ХХК-иудын зүгээс хэвлэлийн бага хурал зарласан юм. 

“Страто” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал А.Баттүшиг: Л.Наранбаатар олон сар манай компанийг гүтгэж, үйл ажиллагаанд саад учруулж байгаа. Энэ компанийг би 2015 оны наймдугаар сард үүсгэн байгуулсан. Анх зөвлөх үйлчилгээ, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байгуулсан. 2017 оноос эхлээд хятад түншүүдтэйгээ хамтран судалгаа хийж, ТЭЗҮ-ээ батлуулж, үйлдвэрээ босгосон.

Компанийн 50 хувь нь хятадын, 37 хувь нь миний, 13 нь өөр хоёр монгол иргэний өмчлөлд байдаг. З.Энхболдын дүү З.Хишигтогтох бид хоёр найз. Өөр хоёр компанийн дээр хувьцаа эзэмшдэг нь үнэн. Хувьцаа эзэмшигч бүрийг хооронд нь холбоод, тэр тусмаа ахтай нь холбоод байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл. Нэг оффист суудаг гэж дандаа ярьдаг.

Би хоёр ч удаа “Страто” гэдэг компани З.Энхболдтой ямар ч хамааралгүй гэж мэдүүлгээ өгсөн. Хэн хөрөнгө оруулсан, эх үүсвэр нь хаанаас гарсан бүх мэдээлэл ил байгаа.

Манай компани НӨАТ төлсөн хэрнэ буцаан олголтоо авч чадахгүй байгаа. 3.4 тэрбум төгрөгийн НӨАТ-аа буцааж авах өргөдлөө өгсөн, татвар дээр шалгаж байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас одоо хүртэл шалгуулж байна. Манай компанид 3.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт өгөх ёстой. Гэтэл одоо болтол өгөөгүй. Сангийн яаманд хоёр, гурван удаа бичиг хүргүүлсэн”

“Хишиг-Арвин” ХХК-ийн ерөнхий менежер Энхбаяр: “Хишиг-Арвин” ХХК-д гүйцэтгэх захирал гэж байхгүй. Тийм томилгоо хийгдээгүй.

 

2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тийм их хэмжээний ашиг олоогүй, тийм боломж ч байхгүй. Манай компани хуулийн дагуу татвар тайлангаа гаргадаг. Үүнтэй холбоотой баримтуудыг хуулийн байгууллагад хүлээлгэж өгнө.

2019 оны наймдугаар сарын 30-нд Тавантолгой компани тендер зарласан. 2019 оноос эхлээд албан ёсны тендерийн хугацаа гурван жил болсон. Тендерт олон компани орсон. Бид өөрсдөө шалгараад явж байгаа 100 хувь үндэсний компани Ямар нэгэн байдлаар иргэн З.Энхболдтой харилцаа, хамаарал байхгүй. Шалгалтаар тогтоох байх. Л.Наранбаатар гэж хүн удаа дараа гүтгэж байна. Тиймээс албан ёсоор хуулийн байгууллагад хандана” гэлээ.