Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун коронавирусийн халдвараас айхгүй байгааг Умард Солонгосын төв хэвлэл харуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Ким Жон Ун коронавирусийн халдвараас айхгүй байгааг Умард Солонгосын төв хэвлэл харуулав
Sara, ikon.mn - text to speech

Умард Солонгосын төрийн төв хэвлэл өнөөдөр тус улсын удирдагч Ким Жон Ун армийнхаа их бууны ангийн байлдааны сургуулилалтыг биечлэн шалгасан тухай мэдээлжээ.

Өчигдөр болсон сургуулилалтын үеэр их бууны анги нэгжүүд хоорондоо бэлтгэл, ур чадвараараа өрсөлдсөн юм байна. Ким Жон Ун их буучдынхаа бэлэн байдлыг магтан сайшааж, ийм төрлийн арга хэмжээг цаашид тогтмол хэрэгжүүлж байхыг тушаасан гэнэ.

Хэвлэлд гарсан гэрэл зурагт анхаарал татсан нэг зүйл нь коронавирусийн урьдчилан сэргийлэлт байлаа. Зураг дээр Ким Жон Уны дэргэд байгаа бүх офицерууд нэг ижил загварын амны хаалт зүүсэн байгаа бол залуу удирдагч өөрөө ямар ч хамгаалалт хэрэглээгүй байгаа юм.

 

Коронавирусийн хамгийн том голомт болох Хятад, Өмнөд Солонгос улсуудтай хиллэдэг Умард Солонгост одоогоор халдвар илрээгүйг тус улсын албан ёсны хэвлэл мэдээлж байгаа.

Гэхдээ Пёньяны эрх баригчид гадаадын жуулчдад хилийн хориг тавьж, урьдчилан сэргийлэлт, хяналтаа чангатгаад байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.