Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН болон Ногоон Нам эвсэлтэй ИЗНН нэгдэж буйгаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

МАХН, ИЗНН хамтран ажиллах болсон талаараа мэдээлэл хийлээ. Үүнээс өмнө МАХН болон Ногоон нам хамтарч ажиллаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэгдэн оролцох болсон талаараа мэдээлж байсан билээ. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Сонгуулийн хуулийн дагуу нам эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгөх ёстой. Үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор энэ заалт хэвээр байх уу үгүй юу гэдэг дээр бид СЕХ-той зөвлөлдсөн. СЕХ-ноос нам, эвслүүд онлайн хэлбэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруул гэдэг зөвлөмж өгсөн. 

Өмнө нь МАХН болон Ногоон Нам 2020 оны сонгуульд эвсэл болж оролцохоо зарласан. Үүн дээр Иргэний Зориг Ногоон Нам нэгдэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурах гэж байна" гэв. 

 

Харин ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “Өнгөрсөн 28 жилийн хугацаанд монголын ард түмэн туйлдаж байна.

Тиймээс МАН, АН гэдэг хоёр том хүчний эсрэг ард түмэн нэгдэхээс өөр арга алга. Цаашид нэг том хүчин болж МАНАН тогтолцооны эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлье гэж бусад намуудад уриалж байна. Ялсан намд Монголын бүх өмчийг өгдөг болчихоод байна. Үүний эсрэг бид тууштай тэмцэнэ” гэлээ. 

 

МАХН, Ногоон Нам, ИЗНН-ын хамтран ажиллах санамж бичигт “Өнөөгийн Монгол Улсад үүсээд буй хямралыг цэгцлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцож байна. МАХН, Ногоон Нам, ИЗНН нь цаашид Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг хамтран боловсруулахдаа хүчирхэг бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах, байгалийн нөөцийг ард түмний дундын, хамтын өмч болгох шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулна” гэжээ.  

Ийнхүү МАХН, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.