Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Амьсгалын замаар дамжих халдвараар өвчилсөн хүний тоо хоёрдугаар сард өмнөх сараас 59% буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Амьсгалын замаар дамжих халдвараар өвчилсөн хүний тоо хоёрдугаар сард өмнөх сараас 59% буурчээ
Sara, ikon.mn - text to speech

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний хоёр сард 6,721  болж, өмнөх оны мөн үеэс 130-аар буюу 2%-аар нэмэгдсэн гэдгийг Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос хэллээ. 

Ийнхүү нэмэгдэхэд, 

  • Мөөгөнцрөөр өвчлөгчид 486 (2.8 дахин)-гаар 
  • Тэмбүүгээр өвчлөгчид 367 (43.1%)-гоор
  • Трихомониазаар өвчлөгчид 257 (38.0%)-гоор
  • Гонококкт халдвараар өвчлөгчид 175 (19.5 %)-аар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Харин цусан суулгаар өвчлөгчид 217 (41.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 535 (26.7%)-аар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр нь харвал, /2020 оны хоёрдугаар сарын байдлаар/

  • Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, 573 (30.2%)-аар
  • Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 621 болж, 895 (59%)-аар
  • Цусаар дамжих халдварын тохиолдол 34 болж, 16 (32%)-гаар
  • Гэдэсний халдварт өвчин 116 болж, 69 (37.3%)-өөр тус тус  өмнөх сараас буурчээ. 

Түүнчлэн Улаанбаатар хотод 2020 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 буйг мөн хэлэв.