Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Д.Нямхүү: Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ
Sara, ikon.mn - text to speech

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариунууд гарсныг танилцууллаа.

Тэрбээр "Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ бол маш сайн мэдээ. Энэ дотор кэмпт франц иргэнтэй ойрхон байсан есөн хүний шинжилгээний хариу багтаж байгаа. Нэлээн ойрхон байсан, санаа зовоож байсан хүмүүсийн хариу энэ 58 дотор байгаа гэдгийг бас хэлмээр байна.

Өнөөдөр Дорноговийн кэмпээс нэмж сорьцууд ирнэ. Энэ ямар учиртай вэ гэхээр тэнд тусгаарласан хүмүүсээс тодорхой хэдэн хоногийн дараа шинжилгээ авъя гэж бид зөвлөлдсөн. Тийм учраас өнөөдөр сорьцууд ирнэ. Үүний хариу маш чухал.

Гуравдугаар сарын 11-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Франц иргэний хавьтал болон бусад үйл ажиллагаа тусдаа явж байгааг тусад нь мэдээлж байна. Энэ өдөр нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч гэсэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд байнга хяналт тавьж байна. Энэ бол маш чухал үзүүлэлт. Гэрээрээ байгаа хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгч байна.

12-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байгаа” гэдгийг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.