2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
22°
13:00
S30
23°
14:00
S30
23°
15:00
S30
23°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°
19:00
S30
21°
20:00
S30
19°
21:00
S29
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Янжмаа: Дэлхийн 26 улс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Б.Янжмаа: Дэлхийн 26 улс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Тэрбээр “Европ тивд халдварын тархалт өргөн хүрээтэй голомтлон тархаж байна. Тухайлбал, Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 21.7 хувиар өсөж 15,113 болсныг мэдээллээ.

Итали улсаас Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ өргөжүүлж, Европын ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хязгаарлалтууд нь хэсэгчилсэн байдалтай байсан бол үндэсний хэмжээнд болгохоос гадна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа.

Өнөөдрийн байдлаар Европ тивд нийт 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн хаасан байна.

Зөвхөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохоос гадна баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.

Болгар улсад нэг нас брала бүртгэгдсэн. Тул улсад халдвар 7-23 болж огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа асуудал оруулаад байгааг мэдээлсэн.

Дэлхийн хэмжээнд 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.

АНУ-д маш олон мужууд хязгаарлалтын арга хэмжээг шинээр авч мөн өргөтгөж байна” хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x