Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүний шинжилгээ сөрөг гарч, нийт 207 хүн халдваргүй нь тогтоогдлоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн фэйсбүүк хаягаас авав.
00:00 00:00
Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүний шинжилгээ сөрөг гарч, нийт 207 хүн халдваргүй нь тогтоогдлоо
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. 

"Халдвар авсан гаднын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Нийлбэр дүнгээрээ 207 хүний шинжилгээ халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна" гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Өчигдөр 15:41 цагийн байдлаар нийт 149 хүн халдваргүй нь тогтоогдсон юм. /Өчигдөр: 2020.03.12/

Харин нэмээд 58 хүний хариу ийнхүү сөрөг гарчээ. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл. олон нийттэй харилцах хэлтсээс өгсөн мэдээлэл:

Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн/үүнд Англи Улсын иргэн багтаж буй/ болон бүгд 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай 149+58 нийт 207 хүн шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдоод байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.