Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.03.13/

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/
00:00 00:00
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.03.13/
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна. /2020.03.13/

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/597555717495993/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 122 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Африкийн таван улсад шинээр халдвар бүртгэгдлээ.

БНХАУ-аас арт илрүүлэх, эрт оношлох, эрт тугаарлах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаа мэдээллээ. Сургалт сурталчилгааг төрөлх хэл дээрээ болон гадаад хэл дээр бэлтгэн хүргэсэн байна.

Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй нийцэж байна.

ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм.

БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцлоод хэлэхэд хүйтэн уух зүйлээс татгалзаж, аль болох халуун бүлээн шингэнийг бага багаар оочиж уухыг зөвлөсөн байна” гэдгийг хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.