Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Реал Мадридын тамирчдыг тусгаарлаж, Ла лигийн тоглолтуудыг түр зогсоолоо

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Реал Мадридын тамирчдыг тусгаарлаж, Ла лигийн тоглолтуудыг түр зогсоолоо
Sara, ikon.mn - text to speech

Реал Мадридын сагсан бөмбөгийн багийн нэг тамирчнаас коронавирус илэрчээ.

Ингэснээр Испанийн Реал Мадрид клуб хөлбөмбөгийн болон сагсан бөмбөгийн багийн тамирчдаа тусгаарлалтад оруулсан байна. 

Реал Мадридаас гаргасан мэдэгдэлд "Бэлтгэлийн төвд хөлбөмбөгийн болон сагсан бөмбөгийн багийнхныг тусгаарлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн төвийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох бөгөөд энд ажилладаг хэн бүхнийг өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна" гэжээ.

Үүний дараагаар Ла лигийн зохион байгуулагчид нэг болон хоёрдугаар шатлалын бүх багуудын тоглолтыг түр зогсоохоор боллоо.

Түүнчлэн Аваргуудын лигт хөлбөмбөгийн Реал Мадрид баг Английн Манчестер Сититэй гуравдугаар сарын 17-нд хийх тоглолтыг хойшлуулж байгаагаа Европын хөлбөмбөгийн холбооноос мэдэгджээ. Нөхцөл байдлаас хамаарч тоглолтыг товыг тогтоох аж. 

Коронавирусийн нөлөөгөөр Итали Сери А лигийн тоглолтууд дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл хойшлогдоод буй бол Аваргуудын лиг, Европа лигийн тоглолтыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон юм.

 

Эх сурвалж: CNN, UEFA

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.