Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамптай уулзсан Бразилын албаны хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Халдвар тээгч АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нартай авхуулсан зургаа Инстаграм хуудсандаа нийтэлжээ
00:00 00:00
Дональд Трамптай уулзсан Бразилын албаны хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Sara, ikon.mn - text to speech

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаругийн олон нийттэй харилцах албаны даргаас саяхан АНУ-ын ерөнхийлөгчтэй Флоридад уулзаад эх орондоо буцаж ирснийх нь дараа шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна.

Тэрээр ерөнхийлөгчийнхөө айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үед нь хамт байлцжээ.

Өчигдөр Бразилын ерөнхийлөгчийн албанаас гаргасан мэдэгдэлд Фабио Вайнгартены шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд ерөнхийлөгч Болсонаругаас мөн коронавирусийн шинжилгээ авч, халдварт өвчнөөс хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн гэсэн байна.

Одоогоор Болсонаруд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа ба шинжилгээний хариуг хүлээж байна гэж түүний хүү Эдуардо твиттер хуудсандаа мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу өнөөдөр буюу Баасан гарагт гарах тухай орон нутгийн сонинд мэдээлсэн байна.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар түүний санааг зовоохгүй байгааг хэлжээ. Вайнгартен ерөнхийлөгчийнхөө АНУ-д хийсэн гурван өдрийн айлчлалын үеэр Дональд Трамптай ойр байсан нь гэрэл зурагнууд, дүрс бичлэгээс харагдаж байгаа юм.

Трамп Бразилын ерөнхийлөгчтэй Флорида дахь Мар-А-Лаго хувийн эдлэндээ уулзсан юм. Энэ уулзалтад түүний охин Иванка, хүргэн Жаред Кушнер, Трампын хуульч Рудольф Жулиани, Бразилын гадаад хэргийн сайд Эрнесто Араужо, Болсонаругийн хүү Эдуардо зэрэг хүмүүс оролцжээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөс шинжилгээ авсан эсэх, түүнийг тусгаарлах шаардлагатай эсэх зэрэг асуултуудад Цагаан ордон хариу өгөөгүй байна.

Флоридагийн уулзалтад оролцсон сенатор Рик Скотт хэдийгээр халдвар тээгчтэй шууд харилцаагүй ч өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авснаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.