Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 4,438,700 ширхэг амны хаалт импортолжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Монгол Улс он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 4,438,700 ширхэг амны хаалт импортолжээ
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улс 2020 оны

  • Нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол 
  • Хоёрдугаар сард 3.6 сая
  • Гуравдугаар сарын 12-н буюу өнөөдрийн байдлаар 770 мянган ширхэг амны хаалт импортлоод байна.  

Өмнөх оны мөн үед буюу эхний гурван сард 1.2 сая ширхэг амны хаалт импортоор орж ирж байсан бол он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 4,438,700 болж 3.7 дахин нэмэгджээ.   

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор амны хаалтны эрэлт хэрэгцээ ийнхүү огцом нэмэгдсэн тул гаалийн байгууллага тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ хүрээнд,

Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр,
Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байна.

 

Эх сурвалж: ГЕГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.