Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмч зөвлөж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
эх сурвалж: ЭМЯ
00:00 00:00
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмч зөвлөж байна
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой ээлжит зөвлөгөөнүүдийг хүргэсээр буй.

Энэ удаад коронавируст халдвар (COVID-19)-ын үед илрэх шинж тэмдгийн талаар УНТЭ-ийн Уушигны эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Одончимэг зөвлөлөө. 

Тэрбээр "Коронавирус нь харьцангуй хуурай ханиалгалт 2-3 хоног үргэлжилж байгаад гурав дахь хоногоосоо эхэлж халуурна. Дараагаар нь толгой өвдөх , бие жихүүцэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хуурай ханиалгаж, халуураад амьсгал нь давчдаад байвал та бүхэн эмнэлгийн байгууллагад хандаарай" гэлээ. 

Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 дугаарын утас 24 цагаар ажиллаж байна.

 

https://www.facebook.com/nccdgov/videos/161647598165899/

 

Эх сурвалж: ХӨСҮТ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.