Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д суралцдаг оюутан, сурагчид хөнгөвчилсөн журмаар виз мэдүүлэх боломжтой болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
БНСУ-д суралцдаг оюутан, сурагчид хөнгөвчилсөн журмаар виз мэдүүлэх боломжтой болжээ
Sara, ikon.mn - text to speech

БНСУ-ын их дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид визийн хугацаагаа сунгуулахад хөнгөвчилсөн журмаар дараах материалыг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой болсныг мэдэгдэж байна.

Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60$ ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэсэн болно. 

1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ы хувьд дараах материалыг бүрдүүлнэ: (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх)

  • Виз мэдүүлэх анкет
  • Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуулийн хувьд:

  • Виз мэдүүлэх анкет
  • Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
  • Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол дараах  материалыг бүрдүүлнэ:

  • Виз мэдүүлэх анкет
  • Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны гуравдугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

 

Эх сурвалж: ГХЯ