2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
09:00
S40
13°
10:00
S40
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Гадаад мэргэжилтэн ажиллуулдаг компаниуд эх орондоо очоод ирж байгаа ажилтнаа тусгаарлах нөхцөл, боломжоор хангах хэрэгтэй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Гадаад мэргэжилтэн ажиллуулдаг компаниуд эх орондоо очоод ирж байгаа ажилтнаа тусгаарлах нөхцөл, боломжоор хангах хэрэгтэй"
Sara, ikon.mn - text to speech

ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбат ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын ажлыг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний явцад халдварын тохиолдол бүртгэгдсэн.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш Монгол Улсад нийт 934 хүнийг ажиглалтад авч, 264 сэжигтэй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулан хяналт тавин ажилласан байна. Сэжигтэй тохиолдол гэж үзсэн хүмүүстэй ойрын хавьтал болсон хүмүүсийг олж тогтоох ажил ихээхэн хөрөнгө хүч шаардаж байгаа боловч зайлшгүй шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь нотлогдож байна.

Тухайлбал, Халдвар авсан зөвхөн нэг хүн буюу Францын иргэнтэй дам байдлаар харилцаанд орсон иргэдийг урьдчилсан байдлаар тогтооход 300 гаруй хүн болж байна.

Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулаад хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх.

Нэгдүгээрт, гадаадын мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг компаниуд эх орондоо буцаад ирсэн ажилтнуудаа холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу тусгаарлах, бусадтай харилцаанд орохгүй байх нөхцөл боломжоор хангаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Аялал жуулчлалын шугамаар ирж байгаа гадаадын иргэд, тэдний байрлаж байгаа зочид буудлуудын ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, гадаадын иргэдийг асуумжид заасан зөвлөмжийн дагуу тусгаарлах холбогдох эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн гадаадад зорчоод ирж байгаа Монгол Улсын иргэд өөрийгөө тусгаарлах, ах дүү хамаатан садантайгаа уулзахгүй байх, холбогдох байгууллагын зөвлөмжийг биелүүлэх хэргтэй байна.

Хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны хомсдолд орох асуудал байхгүй. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x