Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Франц улсын иргэн манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж, эмчдээ итгэж байгаагаа хэлсэн

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Франц иргэний ойрын хавьтал 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус илрээгүйг хамгийн эхэнд мэдээлмээр байна.

Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна.

Гуравдугаар сарын 11-нд Багабаян амралтад 31, Бадрах Энержи кэмп-д 64, Дархан-Уул аймагт  нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр нийт 149 хүнийг ажиглалтад аваад байгаа.

Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй байна. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Мөн Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэх асуудал яригдаж байна" гээд санаа зовж, сэтгэл нь тавгүй байгааг эмчилж байгаа эмч нь хэлсэн. Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байхыг зөвлөж байгаа.

Манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байгаа болон эмчдээ итгэж байгаагаа хэлсэн. Кэмп-т тусгаарласны дараа хот руу авчирч эмчлэх шийдвэр гаргах үед бухимдаж үл тоож байсан бол одоо эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэг нөлөөлнө.

Гол эмчилж байгаа хүн маань чухал мэдээгээ товч байдлаар тогтмол өгч байна” гэлээ.

Мөн Д.Нямхүү эмч 126 хүнээс бусад түүний хавьтал бүхий иргэдийн шинжилгээ үргэлжилсээр байгааг хэлэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/205169773874682/?t=3

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.