Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Ар гэрийн гачигдал, өвчтэй хүн асрах, яаралтай албан үүрэг гүйцэтгэх тохиолдолд орон нутаг руу зорчих зөвшөөрөл олгоно"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын төлөөллүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар “Монгол Улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хот, хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийгдсэн.

Гэхдээ зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол орон нутагт зорчих зөвшөөрөл олгож байгаа.

Үүнд:

  • Ар гэрийн гачигдал,
  • Арчилгаа, сувилгаа шаардлагатай болон өвчтэй хүнийг асрах шаардлагатай бол,
  • Яаралтай албан үүрэг гүйцэтгэх шаардлагатай тохиолдол буюу тусгай ажил үйлчилгээ гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд орон нутгийн замд зорчих зөвшөөрлийг олгоно.

Одоогийн байдлаар иргэн, аж ахуйн нэгжид “Нэвтрэх зөвшөөрөл” гэсэн бичгийг нийслэлийн Онцгой комисс дээр олгож байна.

Түүнчлэн бидэнд Улаанбаатар хотод хувийн ажлаар орж ирсэн иргэдээс хотоос гарч, гэр рүүгээ явахыг хүссэн өргөдөл, гомдол маш их ирж байна.

Нийслэлийн Онцгой комиссын зүгээс иргэдээс ирүүлж буй тухайн хүсэлтийг дээрх шаардлагын дагуу нягтлан, нотлох баримтыг үндэслэж зөвшөөрөл олгож байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

Тиймээс иргэд энэ тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хязгаарлалт хорио, цээрийн дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан болон олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл дамжуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 150 мянган төгрөг, ААНэгж болон хуулийн этгээдийн 1.5 сая төгрөгөөр торгох зохицуулалттай.

Мөн тус хуульд зааснаар гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг 100 мянгаар, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгохоор зохицуулсан байна.

Бид гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа. Ийм үед иргэд хууль, дүрмээ зайлшгүй дагаж мөрдөх үүрэгтэй гэдгийг хатуу анхааруулж байна" хэмээн онцоллоо.

Видео:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/786625258407863/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.