Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Харви Уэйнштэйн 23 жилийн ял сонсов

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: CNN
00:00 00:00
Харви Уэйнштэйн 23 жилийн ял сонсов
Sara, ikon.mn - text to speech

Холливүүдийн нэрт продюсер Харви Уэйнштэйнд Нью-Йоркийн шүүхээс 23 жилийн ял оноожээ.

Гуравдугаар сарын 11-ний өдөр болсон шүүх хурал дээр ял сонсохынхоо өмнө 67 настай тэрбээр "Би энэ байдалд үнэхээр харамсаж байна. Цаашид би бүх цаг хугацаагаа илүү сайн хүн болохын төлөө зориулна" хэмээн хэлжээ. 

 
Эх сурвалж: CNN

Гэвч Уэйнштэйн компанид туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2006 онд түүний хүчирхийлэлд өртсөн гэж шүүхэд гомдол гаргасан Мириам Халэй, 2013 онд мөн хохирогч болсон жүжигчин Жессика Манн нарын мэдүүлэгт үндэслэн шүүх хурлаас Харви Уэйнштэйнд ийнхүү 23 жилийн ял оноосон байна. 

 
Эх сурвалж: CNN

Зургийн тайлбар: Зүүн гар талаас Лорен Янг, Жессика Манн, Даун  Даннинг нар шүүхийн тогтоолыг сонсоод гарч яваа нь 

Холливүүдэд нөлөө бүхий Уэйнштэйн кино уран бүтээлд нь тусалж, од болгох нэрийдлээр олон тооны эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, заримыг нь хүчиндсэн хэрэгт буруутгагдан 2018 оны тавдугаар сард баривчлагдаж байв. 

Харин энэ хэргийг анх сэтгүүлч Ронан Фэрроу эрэн сурвалжилж, 10 гэрчийн мэдүүлэгтэйгээр 2017 онд нийтэд ил болгосон юм.

Түүний нийтлэлийн дараа Харви Уэйнштэйний хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүд, нэртэй жүжигчид ам нээж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн дэлхий даяар өрнөж эхэлсэн билээ. 

 

Эх сурвалж: CNN

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.