Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан зочид буудалд халдваргүйтгэл хийжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан зочид буудалд халдваргүйтгэл хийжээ
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таван зөвлөх байрлаж байсан газарт халдваргүйтгэл хийсэн талаар НМХГ-аас мэдээллээ.

Тодруулбал, шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан Кемпински зочид буудлын таван өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд энэ сарын 11-ний өдөр эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.

Эцсийн халдваргүйтгэлийн явцад Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

 

 

Эх сурвалж: НМХГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.