Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын уралдаан, наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдэд 9-40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Олон улсын уралдаан, наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдэд 9-40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газраас олон улсын уралдаан, наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэр гаргалаа. Үүнд:

  • БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая
  • Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын циркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая төгрөг олгохоор боллоо.

Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд:

  1. Тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая
  2. Хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая
  3. Гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.