Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд гуравхан байсан цагаан анаашны хоёрыг нь хулгайн анчид агнажээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Source: HIROLA CONSERVANCY
00:00 00:00
Дэлхийд гуравхан байсан цагаан анаашны хоёрыг нь хулгайн анчид агнажээ
Sara, ikon.mn - text to speech

Кени улсын зүүн хойд хэсэгт хулгайн анчид нэн ховор цагаан анаашийг агнасан тухай байгаль хамгаалагчид мэдээлжээ.

Тэд тус бүс нутгийн Гарисса тосгоны орчмоос эм цагаан анааш болон тугалынх нь сэг зэмийг олсон бөгөөд анчдыг одоогоор илрүүлээгүй байгаагаа мэдэгдсэн байна. Энэ явдлын балгаар дэлхий дээр ганцхан цагаан анааш үлдээд байна.

Цагаан анааш анх 2016 онд Кенид үзэгдсэн бөгөөд 2017 онд гэрэл зурагт бууснаар дэлхий даяар энэ тухай мэдээлэл тархаж байв.

Ан амьтны гадаад төрх цагаан өнгөтэй байх нь арьсны эсүүд толбо ялгаруулахгүй байх буюу "leucism"-н нөлөөтэй гэж үздэг. Үүний нөлөөгөөр шувуу, арслан, бүргэд, хирс, загас, могой зэрэг олон төрлийн амьтад цагаан өнгөтэй болдог байна.

Сүүлийн 30 жилд анаашны тоо толгой 40 хувиар хорогджээ. 1985 онд 155 мянган анааш байсан бол 2015 онд 97 мянга болтлоо буурсан аж.

https://www.facebook.com/news.com.au/videos/208100476930354/?v=208100476930354&external_log_id=645f989c450b4f999b0d2e24f59b2958&q=Rare%20white%20giraffes%20killed%20by%20poachers%20in%20Kenya

 

Эх сурвалж: BBC