Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Турк улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ
Sara, ikon.mn - text to speech

Турк улсад Covid-19 вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа саяхан мэдэгджээ.

Халдвар тээгч нь Европын орнуудаар аялаад буцаж ирсэн Туркийн иргэн байсан гэнэ.

Өвчтөнийг тусгаарлаж, гэр бүлийнхнийг нь хяналтад авсан байна.

Турк улсын иргэдэд хилийн чанадад зорчихгүй байх, гадаадаас буцаж ирсэн иргэдэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлахыг эрүүл мэндийн сайд уриалжээ.

Гэхдээ тэр анхны халдвар илэрсэн тухай мэдээг аваад цочирдож сандрахгүй байхыг иргэдэд зөвлөөд Турк улс шинэ коронавирусийн тархалттай тэмцэх бэлтгэлтэй байгааг мэдэгдсэн байна.

Фахреттин Кожа ойрын үед тус улсын боловсролын сайдтай уулзаж, сургуулиудыг түр хаах талаар ярилцах гэж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Daily Sabah

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.