Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"СOVID-19 илэрсэн франц иргэний орж гарсан бүх газарт халдваргүйтгэл хийсэн тул аюулгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"СOVID-19 илэрсэн франц иргэний орж гарсан бүх газарт халдваргүйтгэл хийсэн тул аюулгүй"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл халдваргүйтгэлийн ажлын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Франц улсын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн цагаас эхлэн ХӨСҮТ, "Зооноз өвчин судлалын үндэсний төв" хамтран бүх талын арга хэмжээг авч, зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Ялангуяа манай "Зооноз өвчин судлалын үндэсний төв" 18 объектод голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан. Тиймд өнөөдөр хүмүүсийн яриад байгаа шиг тэр хүний байсан тэр газар, ийм ресторанд ороход аюултай гэсэн зүйл байхгүй.

Зооноз өвчин судлалын үндэсний төв тухайн хүний орж гарсан бүх газар голомтын эцсийн халдваргүйтгэлийг заавар журмын дагуу хийсэн" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.