Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Италид коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоо нэг өдөрт 36 хувиар нэмэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Италид коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоо нэг өдөрт 36 хувиар нэмэгдлээ
Sara, ikon.mn - text to speech

Европ тивийн Covid-19 вирусийн тархалтын төв болоод байгаа Итали улсад өчигдөр 168 хүн нас барж, нийт эндэгдлийн тоог 631 болгосон байна.

Энэ нь нэг өдрийн дотор 36 хувиар өссөн тохиолдол бөгөөд анхны халдвар илэрсэн хоёрдугаар сарын 21-нээс хойш нэг өдрийн дотор хамгийн их тоогоор өссөн үзүүлэлт болжээ.

Өчигдөр Covid-19 вирусийн халдварын тохиолдол Италид нийтдээ 10,149 хүрсэн нь өмнөх өдрийн 9,172 тохиолдлоос 10.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд анхны халдвар авсан хүмүүсээс 1,004 нь бүрэн эдгэрсэн бол 877 өвчтөн эрчимт эмчилгээнд шилжсэн тухай Италийн Иргэний Хамгаалалтын Газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.