Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: Өнөөдөр 15:00 цагаас 279 дэлгүүрээр нөөцийн мах худалдаж эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Т.Гантөмөр: Өнөөдөр 15:00 цагаас 279 дэлгүүрээр нөөцийн мах худалдаж эхэлнэ
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулах хэвлэлийн цахим хурал болж байна. Хурлын үеэр нөөцийн махыг хэзээнээс борлуулж эхлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дараах тайлбарыг хийв.

Тэрбээр "Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу нөөцийн махыг бэлтгэн худалдаалах үүргийг ХХААХҮЯ болон нийслэлийн захиргаанд даалгасан. Энэ дагуу холбогдох албаныхан бэлтгэл ажлаа бүрэн хангасан.

Нийт 15 ААН байгууллага 13,000 тонн мах бэлтгэн, зориулалтын агуулахад хадгалж байгаа. Дээрх хэмжээний махыг хөрөөдөн бэлтгэх, савлах ажлыг гүйцэтгэж байгаа. 

Товлосон ёсоор гуравдугаар сарын 9-нд нөөцийн махыг худалдаанд гаргах байсан боловч COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд импорт, экспортын хүндрэлээс үүдэн нөөцийн махыг савлах уутны асуудал жигдрээгүй байна. Тиймээс дотоодын бололцоонд тулгуурлан хөл хорио тавигдах хүртэл хугацаанд уутаа бэлдсэн. 

Түүнчлэн бэлтгэсэн махаа хадгалж буй агуулахууд нь Налайхын гордок, Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дүгээр хороонд буюу шалган нэвтрүүлэх товчооны гадна талд байрлаж байгаа. Улсын Онцгой комиссын өчигдрийн шийдвэрээр шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих хөдөлгөөнийг хаасан тул дээрх асуудлыг УОК-т танилцуулж, шийдвэрлүүлсэн. Ингэснээр өнөөдөр 15:00 цагаас 279 цэгээр худалдаалан борлуулж эхэлнэ" гэлээ. 

Нөөцийн махыг гэр хорооллын 147 хорооны 279 дэлгүүрээр худалдаалах бөгөөд нэг уутандаа 2-3кг-аар савлагджээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.