Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 халдвар илэрсэн Франц улсын иргэн биеэ үнэлэгчээр үйлчлүүлээгүй нь тогтоогдсон"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"COVID-19 халдвар илэрсэн Франц улсын иргэн биеэ үнэлэгчээр үйлчлүүлээгүй нь тогтоогдсон"
Sara, ikon.mn - text to speech

COVID-19 халдвар авсан нь тогтоогдоод буй Франц улсын иргэнийг биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүртэй холбогдож тодруулахад “Эрүүгийн цагдаагийн албанаас бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран тухайн иргэний онгоцноос бууснаас хойших бүх хугацаанд хаагуур явж, юу хийснийг нарийн шалгах ажлыг гүйцэтгээд байна.

Энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг, тухайлбал “Хоёр биеэ үнэлэгч авсан” гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тогтоосон. Тухайн иргэн биеэ үнэлэгчтэй бодит байдлаар харьцаанд орсон ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй. Биеэ үнэлэгч аваагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Хэн нэгэн хүний анхаарал татах, хандалт авах гэж тараасан ийм мэдээлэл нь хувь хүний нэр хүндэд халдсан агуулгатай тул ташаа мэдээллийг тараасан иргэн эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэж болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна” гэв.

Мөн тэрбээр Франц улсын иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан 26 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гараад байгааг нэмж хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.