Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Их Британийн эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ
Sara, ikon.mn - text to speech

Өнгөрсөн Баасан гарагт бие нь муудсан Их Британийн эрүүл мэндийн сайд Нэдин Доррисоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай өчигдөр тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Одоогоор тусгаарлагдан эмчлүүлж байгаа сайдын биеийн байдал сайжирсныг “Times of London” сонин мэдээлсэн байна.

Доррис өнгөрсөн долоо хоногийн турш парламентын олон гишүүнтэй уулзаж, ерөнхий сайд Борис Жонсоны хамт хүлээн авалтад оролцож байжээ.

Сүүлийн байдлаар Их Британи улсад Covid-19 вирусийн халдварын 373 тохиолдол бүртгэгдэж, зургаан өвчтөн нас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.