Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа, үнэ нь буурна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Д.Сумъяабазар: Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа, үнэ нь буурна
Sara, ikon.mn - text to speech

Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд шатахууны ханган нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн үед уналттай байгаа. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. 

Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна.

Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Дээр нь шатахууны үнэ буурна. Энэ талаар АМГТГ-аас албан ёсоор мэдээлэл хүргэнэ гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.