Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүх хуралдааны танхимд коронавируст халдвар тархах өндөр эрсдэлтэй байна"

ikon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Шүүх хуралдааны танхимд коронавируст халдвар тархах өндөр эрсдэлтэй байна"
Sara, ikon.mn - text to speech

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд 2020.03.10-ны өдөр хүсэлт хүргүүлэв. 

Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудлыг Улсын онцгой комиссоор яаралтай хэлэлцүүлж, нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөс хүслээ.

Түүнчлэн ариутгал, халдваргүйтлийн бодис, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл зэргээр бүх шатны шүүхийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2020 оны хоёрдугаар сард 7,067 шүүх хуралдаан зарлаж, 5,680 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд өдөрт дунджаар 50 орчим шүүх хуралдаан товлогддог ба нэг хуралдаан нь 10 ба түүнээс дээш оролцогчтойгоор явагддаг. 

Шүүх хуралдааны танхим 25-50 м.кв талбайтай, агааржуулалт муу зэрэг нөхцөл байдлын улмаас коронавируст халдвар (COVID-19) тархах өндөр эрсдэлтэй байна. 

 

 

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.