Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсайхан: Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоогоод байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Д.Батсайхан: Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоогоод байна
Sara, ikon.mn - text to speech
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:32 2020/03/10

Увс аймгийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай ирсэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт ирсэн. Ингээд Улаангомд нэг хоноод Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан. 

Аймгийн онцгой комиссоос Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоож байна. Гуравдугаар сарын 5-нд тухайн хүнтэй хамт ирсэн зорчигчид, онгоцны буудал, зочид буудал, ресторан болон үйлчлүүлсэн хоёр дэлгүүрт нь түр хугацаагаар хөл хорио тогтоон, ариутгал хийж байна. Мөн уулзсан, хавьтсан хүмүүсийг тогтоож, зураглал хийгээд байж байна. 

Аймгийн онцгой комиссоор Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар руу одоо хөдөлж байна. Тухайн иргэн нь Ямаат гэдэг очоод Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт дөрвөн хоног байрлаж байгаа. Байгалийн зураг авдаг хүн юм байна. 

Тухайн хүн нь Франц улсын иргэнтэй зэрэгцэж сууж ирсэн нь тогтоогдсон учраас халдвар авсан байх өндөр магадлалтай. Тиймээс Улаангомын иргэд болгоомжтой байх шаардлагатай. 

Тухайн иргэн нь Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхай гэдэг суурингаар дамжиж, бензин авч, дэлгүүрээр үйлчлүүлсэн. Тиймээс тус аймгийн ард иргэд болгоомжилж, өөрсдийгөө тусгаарлах нь зөв байх. Хэрэв халуурч, бие нь тавгүй болсон иргэд байвал Эрүүл мэндийн газрын 70453149 гэдэг утсаар холбогдох хэрэгтэй. 

Одоогоор тухайн иргэн жолооч, орчуулагчийн хамт дөрвүүлээ байгаа. Биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэлээ.

15:11 2020/03/10

Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэлээр манай улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар урьдчилсан байдлаар илрээд байгаа билээ. Түүнтэй хамт ирсэн болон харилцсан хүмүүсийг тусгаарлан, шинжилгээ авч байгаа талаар ЭМЯ-наас мэдэгдсэн. 

Харин франц иргэний нэгдүгээр хавьтагч болох Их Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа тухай мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын нэгэн албан хаагч фэйсбүүк хуудастаа бичжээ. Түүний бичсэнээр Их Британийн иргэн нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод буй хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 5-нд Увс аймагт очсон байна. Түүнийг Хотгорын уурхайн орчимд тусгаарласан гэжээ. 

Харин тухайн иргэний биеийн байдлын талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. 

15:32 2020/03/10

Увс аймгийн онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай ирсэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт ирсэн. Ингээд Улаангомд нэг хоноод Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан. 

Аймгийн онцгой комиссоос Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоож байна. Гуравдугаар сарын 5-нд тухайн хүнтэй хамт ирсэн зорчигчид, онгоцны буудал, зочид буудал, ресторан болон үйлчлүүлсэн хоёр дэлгүүрт нь түр хугацаагаар хөл хорио тогтоон, ариутгал хийж байна. Мөн уулзсан, хавьтсан хүмүүсийг тогтоож, зураглал хийгээд байж байна. 

Аймгийн онцгой комиссоор Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар руу одоо хөдөлж байна. Тухайн иргэн нь Ямаат гэдэг очоод Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт дөрвөн хоног байрлаж байгаа. Байгалийн зураг авдаг хүн юм байна. 

Тухайн хүн нь Франц улсын иргэнтэй зэрэгцэж сууж ирсэн нь тогтоогдсон учраас халдвар авсан байх өндөр магадлалтай. Тиймээс Улаангомын иргэд болгоомжтой байх шаардлагатай. 

Тухайн иргэн нь Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхай гэдэг суурингаар дамжиж, бензин авч, дэлгүүрээр үйлчлүүлсэн. Тиймээс тус аймгийн ард иргэд болгоомжилж, өөрсдийгөө тусгаарлах нь зөв байх. Хэрэв халуурч, бие нь тавгүй болсон иргэд байвал Эрүүл мэндийн газрын 70453149 гэдэг утсаар холбогдох хэрэгтэй. 

Одоогоор тухайн иргэн жолооч, орчуулагчийн хамт дөрвүүлээ байгаа. Биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.