Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"RE/MAХ компанийн үлдсэн найман ажилтан одоогоор Монголд ирээгүй байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"RE/MAХ компанийн үлдсэн найман ажилтан одоогоор Монголд ирээгүй байна"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр АНУ-д Лас Вегас хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон 24 иргэний үлдсэн найм нь Монголд ирсэн эсэхийг тодруулахад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "RE/MAХ компанийн үлдсэн найман ажилтан одоогоор Монголд ирээгүй байна. Ирэхэд нь бидэнд мэдээлэл нь ирнэ. Тэр үед нь ХӨСҮТ-ийн ажилчид хүлээж аваад тандалт, судалдаа, шинжилгээгээ хийж тусгаарлана" гэсэн хариулт өглөө.



"Одоогоор 4,000 орчим оношлуур бэлэн бий. Оношлуур баталгаатай"

Харин COVID-19 илэрсэн Франц иргэний тухайд "Халдвар авсан иргэнд гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.

Тэрбээр "Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ, БНХАУ болон Иран, Итали, Япон улсаас ирсэн иргэдийг тусгай байранд ажиглалтад авч байсан. Харин эдгээрээс өөр улсаас ирсэн зорчигчдод шинж тэмдэг илрээгүй тохиолдолд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах зөвлөмж өгч байсан.

Өөрөөр хэлбэл, COVID-19 халдвар авсан Франц улсын иргэн нь гуравдугаар сарын 16-ныг хүртэл 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж, зөвлөгөө авсан гэсэн үг.

Бид тухайн иргэнтэй ойртсон эхний хавьтлуудын тоог гаргасан. Хоёр дахь хавьтлуудыг судалж байна. Гэхдээ энэ хүнтэй хавьтал болсон хүмүүсээс халуурсан болоод ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдол одоогоор байхгүй.

Харин оношлуурын тухайд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид одоогоор 4,000 орчим оношлуур бэлэн бий. Оношлуур баталгаатай гэдгийг дахин хэлье" гэв.
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.