Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Blue Sky-н хажуугийн Ариг Аня рестораны салбарын үйл ажиллагааг түр зогсоож, ажилтнуудыг чөлөөлж, тусгаарласан"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Blue Sky-н хажуугийн Ариг Аня рестораны салбарын үйл ажиллагааг түр зогсоож, ажилтнуудыг чөлөөлж, тусгаарласан"
Sara, ikon.mn - text to speech

COVID-19 халдвартай нь батлагдсан Франц улсын иргэний явсан маршрут ил болоод байна. Маршрутад гуравдугаар сарын 5-ны өдөр "Ариг Аня" ресторанд үйлчлүүлсэн байв. Үүнтэй холбоотойгоор "Ариг Аня" ресторанаас мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд

"Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky-н хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдлээс сэргийлэх үүднээс тус салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж, тусгаарлалт хийгдсэн.

Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үеүүдэд халдваргүйтгэл, ариутгал байнга хийгдэж байсан.

Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархъя. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна" гэжээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.