Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгост коронавирусийн халдвараар 180 орчим цэрэг нас барсан тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Умард Солонгост коронавирусийн халдвараар 180 орчим цэрэг нас барсан тухай мэдээлжээ
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусийн халдварын улмаас Умард Солонгосын армийн 180 орчим цэрэг нас барж, 3,700 цэрэг тусгаарлагдаад байгаа тухай Өмнөд Солонгосын “Daily NK” хэвлэл мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг саяхан Умард Солонгост 10,000 орчим халдварын сэжигтнийг тусгаарласнаас 4,000 орчим хүн халдваргүй нь тогтоогдож, чөлөөлөгдсөн тухай бас мэдээлсэн байна.

Харин Пёньяны төв хэвлэлүүд Covid-19 вирусийн халдвар улс оронд нь илрээгүй тухай давтан мэдээлсээр байгаа юм.

Умард Солонгосын сэдвээр дагнадаг “Daily NK” хэвлэл дээрх тоо баримтыг тус улсын армийн эмнэлгийн эх сурвалжаас олж авсан болохоо мэдээлжээ.

Пёньяны эрх баригчид армид коронавирусийн халдварыг тараахгүйн тулд бүхнийг хийж, анги, нэгж дотроо тархалтыг зогсоож чадаагүй офицер удирдлагуудад шийтгэл оноохоор болсон гэнэ.

Сүүлийн үед Умард Солонгосын армийн хүнсний хангамжийг эрс нэмэгдүүлэх болсон нь цэргүүдийн дархлааг дэмжих зорилготой алхам гэж армийн бэлтгэн нийлүүлэлтийг хариуцдаг албаны эх сурвалж “Daily NK” хэвлэлд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.