Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цагаанхүү: ЗГ-аас өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгаж, хуулийн хэмжээнд дэглэмүүдийг дээд зэрэгт хүргэ гэсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Шинэ коронавирусийн халдвар манай улсад илэрсэнтэй холбоотойгоор МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү мэдээлэл өглөө.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/512636919665881/

Тэрбээр "Үүрийн 04:00 цагаас эхлэн тухайн хүний явсан газар, хооллосон, хоноглосон бүх газрыг Улаанбаатар, Дорноговийн хэмжээнд тодорхойлсон. Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллага, ЗӨСҮТ, ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамны удирдлагууд хамтран үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. 

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2,228 ажилтан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгаж, хуулийн хүрээнд бүх дэглэмийг дээд зэрэгт нь хүргэхийг үүрэг болгосон" гэв.

Харин ариутгалын бодис улсын хэмжээнд хэр хангалттай байгаа талаар сэтгүүлчдийн асуултад МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "Хуралдааны мэдээллээр бол ариутгалын бодис хангалттай байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага ариутгал хийдэггүй, харин хийж байгаад хяналт тавьдаг" хэмээн хариуллаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.