Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн автобусыг гуравдугаар сарын 16-н хүртэл тусгай маршрутаар явуулахаар боллоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад ирсэн гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрч, хот руу орох, гарах хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Харин нийтийн тээврийн хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийх талаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2718988931662864/

НОК-ын дарга С.Амарсайхан Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан нийтийн тээврийн автобусыг 2020 оны 3 дугаар сарын 16-н хүртэл тусгай маршрутаар явуулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Тэрбээр "Халдварыг тараахгүй байхад энэ өдрүүдэд нийтийн тээврийн зохицуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.