Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн их эмч Б.Болысхан зөвлөж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ХӨСҮТ-ийн их эмч Б.Болысхан зөвлөж байна
Sara, ikon.mn - text to speech

Дэлхий дахиныг цочроож байгаа коронавирус буюу COVID 19 халдварт өвчин дэгдэж байгаа энэ цаг үед мэргэжлийн эмч зөвлөгөө өглөө.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Б.Болысхан "Энэ өвчнөөр ямар ч насны хэн ч өвдөж болно. Амьсгалын зам, бөөр, зүрх судасны архаг суурь өвчтэй болон даралт ихэддэг, чихрийн шижин өвчтэй, дархлаа  дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс COVID 19 халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл ихтэй, илүү их хүндрэх аюул байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Иймд ахмад буурлууд болон архаг өвчтэй хүмүүс байнга эмчийн хяналтад байж эмчийн зөвлөсөн эм, бэлдмэлийг зааврын дагуу тогтмол хэрэглэх, амьдралын хэв маягаа дараах байдлаар өөрчлөхийг зөвлөж байна.

  • Шингэн, илчлэг сайтай хоол тэжээл хэрэглэх
  • Өөх, тос, сахар, давс багатай хоол идэх
  • Уур, бухимдал стрессээс хол байх
  • Гэртээ цэвэр агаар оруулах
  • Амны хаалт зүүх
  • Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Олон нийт цугласан газар аль болох явахгүй байх
  • Гараа савандаж тогтмол угаах, спиртэнд суурилсан гар халдваргүйжүүлэх уусмалыг хэрэглэх нь зүйтэй.

Хэрэв таны бие тавгүйтвэл Яаралтай түргэн тусламжийн 103, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 дугаараар холбоо барьж зөвлөмж авна уу.

Тө өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ энэ аюултай өвчнөөс хамгаалж чадна" гэж зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.