Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Гудамжинд нус, шүлсээ хаясан 1,100, бие зассан 650 зөрчил байна. Зөрчил илрүүлэх ажилчдыг нэмэлтээр гаргана"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн агентлагуудын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр COVID-19 халдвартай холбоотой гарсан захирамжтай холбоотой зөрчлүүдийн талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид болон харьяа дүүргийн цагдаагийн албан хаагчид өдөр тутамд тасралтгүй хяналт шалгалт зохион байгуулж байна.  

Коронавирусийн захирамжтай холбоотойгоор захирамжуудад хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар 168 ААН захирамж зөрчөөд байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх “АНУ" цахим тоглоомын газар, Баянзүрх дүүрэг дэх "Марина” цахим тоглоомын газар, Баянгол дүүргийн “фокус” цахим тоглоомын газар нь удаа дараа захирамж зөрчсөн. Нийт 77 аж ахуйн нэгж, байгууллага захирамжийг удаа дараа зөрчсөн тул холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн.

Зарим байгууллагууд захирамжийг биелүүлэх талаас нь бус яаж зөрчих вэ гэдэг талаас нь харж байгаа нь харамсалтай. Иймд захирамжийг хэрэгжүүлэх тал дээр ухамсартай байхыг хүсэж байна.

Мөн олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй байх захирамжтай холбоотойгоор 6,898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлүүдийг ангилж харвал,

  • Нус, шүлсээ хаясан зөрчил 1,100 орчим
  • Ил задгай бие зассан зөрчил 650 орчим байна.

Эдгээр зөрчлийг илрүүлэх ажилчдыг нэмэлтээр гаргаж, ажиллуулах болно" гэв.   

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.