Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост өдөрт илэрдэг Covid-19 халдварын тоо хоёр өдөр дараалан буурлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өмнөд Солонгост өдөрт илэрдэг Covid-19 халдварын тоо хоёр өдөр дараалан буурлаа
Sara, ikon.mn - text to speech

Өмнөд Солонгос улсад Ням гарагт коронавирусийн халдварын 248 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай өнөөдөр өглөө албаныхан мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш тус улсад нэг өдөрт илэрсэн халдварын тоо анх удаа 300 хүрээгүй тохиолдол энэ юм.

Өмнөх өдөр нь буюу Бямба гарагт шинэ халдварын тоо 367 байсан нь сүүлийн 11 өдрийн хугацаанд анх удаа 400-аас доош буурсан үзүүлэлт болж байв.

Ийнхүү Өмнөд Солонгост хоёр өдөр дараалан шинэ халдварын тоо буурсан нь Covid-19 вирусийн тархалтын эрч сулрах эхний шинж тэмдэг болж байна.

Өчигдөр илэрсэн 248 тохиолдлын 190 нь Дэгү хотод, 26 нь түүнтэй хил залгаа Умард Гёнсан мужид бүртгэгджээ.

Нийслэл Сөүл хотод 10 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдварын нийт 7,382 тохиолдол бүртгэгдэж, 51 өвчтөн нас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.