Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн сонгуулийн санал хураалтын машинуудын ихэнх нь гал түймэрт шатжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Венесуэлийн сонгуулийн санал хураалтын машинуудын ихэнх нь гал түймэрт шатжээ
Sara, ikon.mn - text to speech

Өнгөрсөн Бямба гарагт Венесуэлийн нийслэл Каракас хот дахь агуулахад гал түймэр гарсны улмаас сонгуулийн санал хураалтын ихэнх машин нь сүйджээ.

Ингэснээр энэ жил болох парламентын ээлжит сонгууль хугацаандаа явагдах эсэх нь тодорхойгүй болж байна.

Нийтдээ 50,000 санал хураалтын машин, 600 орчим компьютер шатаж үгүй болсныг Венесуэлийн сонгуулийн хорооны дарга Тибисай Лусена өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Ашиглах боломжтой техник бараг үлдсэнгүй. Хэрвээ манай үндсэн хуулиар тогтоогдсон сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа бол тэд буруу бодож байна” гэж тэр хэлсэн юм.

Лусена улсын прокурорын газарт хандаж, гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгуулах гэж байгаагаа мэдэгджээ.

Венесуэль улсад явагддаг сонгуулиуд будлиантай болдогоороо алдартай. Тус улсад санал хураалтын машин нийлүүлсэн Smartmatic компани эрх баригчидтай зөрчилдсөний улмаас 2017 онд тус улсаас гарсан юм.

Эрх баригчид доод тал нь нэг сая хүний саналыг засгийн газрын талд болгож өөрчилснийг тухайн үед компанийн төлөөлөгч мэдэгдэж байв.

Одоо сөрөг хүчнийхэн олонх болдог Венесуэлийн парламентын сонгуулийг ерөнхийлөгч Николас Мадуро энэ онд явуулахаар төлөвлөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters