Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын анги дэвших болон улсын шалгалтыг ЦУЦАЛЛАА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Сурагчдын анги дэвших болон улсын шалгалтыг ЦУЦАЛЛАА
Sara, ikon.mn - text to speech

2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцлах тухай сайдын тушаал гарчээ.

Ингэснээр ЕБС-ийн сурагчид дээрх шалгалтыг өгөхгүй, шалгалтын дүнгээ жилийн эцсийн дүнгээр тооцуулахаар боллоо.

Сурагчид улсын шалгалтыг 5, 9,12 дугаар ангиа төгсөхдөө өгдөг.

Энэ жил коронавирусийн нөхцөл байдлын улмаас сургуулиудын үйл ажиллагаа зогсож хичээлийн хоцрогдол үүссэн тул ийм шийдвэр гаргасан байна. 

БСШУС-ын сайдын уг тушаалыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүлжээ.

 
 
 

Ё.Баатарбилэг сайд өнгөрсөн долоо хоногт "Сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосноор таван долоо хоногийн хоцрогдол үүсэж байгаа. Энэ хугацаанд үзэх ёстой байсан хичээлийн тал хувийг теле хичээлээр зааж байгаа бөгөөд үлдсэн хувийг хичээл орж эхлэхээр нөхөж орно. Дөрөв болон тавдугаар сард багтан бүх хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгана.

Улсын шалгалтыг заавал үзэх 3-4 хичээлээр авдаг. Хэрэв энэ жил улсын шалгалт авбал сурагчид шалгалт өгөх хичээлдээ илүү анхаарч, бусад хичээлээ орхигдуулах магадлалтай тул тун удахгүй албан ёсны шийдвэрийг гаргаж, сургуулиудад хүргүүлнэ" хэмээн мэдэгдэж байсан юм.

ЭЕШ хэвийн явагдана

Их дээд сургуульд орохоор бэлтгэж буй сурагчдын хувьд ЭЕШ хэвийн явагдана.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Монгол хэлний эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна. Хэрэв Монгол хэлний шалгалтдаа босго 400 оноогоо авч чадаагүй бол тавдугаар сарын 16-нд дахин шалгалтад орох ёстой юм.

Хоёр шалгалтад босго оноогоо аваагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болно.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёрдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийх үеэрээ "Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна" гэсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.